Японы баруун өмнөд нутагт байдаг атомын цахилгаан станцаас 1,8 тонн цацраг идэвхт бодистой ус гадагш урссан тухай Ассошиэйтед Пресс мэдээлэв.
Сага мужид байдаг Kushu Electric Power компанийн Гэнкай атомын цахилгаан станцад өчигдөр ус цэвэршүүлэх системд алдаа гарснаас цацраг идэвхт бодистой усыг гадагшлуулсан байна.
Одоогоор байгаль орчинд учирсан хохирол болон чухам ямар алдаа гарсан талаар тодорхой мэдээлэл ирээгүй байгаа юм.
Харин Японы Киодо агентлагийн мэдээлснээр ус алдалт систем дотор болсон учир цацраг идэвхт бодистой ус гадагш урсаагүй гэж мэдэгдлээ.
Н.Тунгалаг