Татваргүй дэлгүүрүүд архи худалдаалахгүй болж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.10-нд нийтлэгдсэн

Татваргүй дэлгүүрүүд архи худалдаалахгүй болж магадгүй

ОХУ-ын
агуулахын байгууллагуудад тавигдаж буй шинэ шаардлагаар нисэх буудал
болон усан онгоцон дээрх duty free буюу татваргүй дэлгүүрүүд архи
худалдаалахгүй болж магадгүй байна.

Архи согтууруулах ундааг тусгай агуулахад хадгалах шинэ шаардлагыг агуулахын байгууллагуудад тавьж байгаа юм.

Опора
России бизнесийн нэгдэл энэхүү шинэ шаардлагын дагуу duty free
дэлгүүрүүд архи худалдаалж чадахгүйд хүрнэ гэсэн асуултыг тавьжээ. Учир
нь архи согтууруулах ундаа зарах лицензээ сунгуулахын тулд байгууллагаас
тусдаа агуулах барих шаардлагатай аж.

Харин duty free
дэлгүүрүүдийн ихэнх нь байдаг нисэх буудлуудын хувьд ийм агуулах барих
нь дотоод журмаар хориотой юм. Хэрвээ дэлгүүрүүд шинэ шаардлагаар архи
согтууруулах ундаа худалдахгүй бол орлогын 40 хувиасаа татгалзахад
хүрэхээр болоод байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж