Татваргүй дэлгүүрүүд архи худалдаалахгүй болж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.10-нд нийтлэгдсэн

Татваргүй дэлгүүрүүд архи худалдаалахгүй болж магадгүй

ОХУ-ын агуулахын байгууллагуудад тавигдаж буй шинэ шаардлагаар нисэх буудал болон усан онгоцон дээрх duty free буюу татваргүй дэлгүүрүүд архи худалдаалахгүй болж магадгүй байна.

Архи согтууруулах ундааг тусгай агуулахад хадгалах шинэ шаардлагыг агуулахын байгууллагуудад тавьж байгаа юм.

Опора России бизнесийн нэгдэл энэхүү шинэ шаардлагын дагуу duty free дэлгүүрүүд архи худалдаалж чадахгүйд хүрнэ гэсэн асуултыг тавьжээ. Учир нь архи согтууруулах ундаа зарах лицензээ сунгуулахын тулд байгууллагаас тусдаа агуулах барих шаардлагатай аж.

Харин duty free дэлгүүрүүдийн ихэнх нь байдаг нисэх буудлуудын хувьд ийм агуулах барих нь дотоод журмаар хориотой юм. Хэрвээ дэлгүүрүүд шинэ шаардлагаар архи согтууруулах ундаа худалдахгүй бол орлогын 40 хувиасаа татгалзахад хүрэхээр болоод байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж