Монголын сэтгүүлчдийн ХV их хурал завсарлаад байна. Энэ удаагийн хуралд МСНЭ-ийн ерөнхийлөгч Т.Баасансүрэн тайлангаа тавьсан юм. Тайланд Монголын сэтгүүл зүй улстөрчдийн захиалгад орж төлбөрт сэтгүүл зүй газар авснаас нийгмийг эцэс төгсгөлгүй маргаан руу чирж уршиг дагуулж байна гэлээ. Харин “Өнөөдөр” сонины сэтгүүлч н.Батбаатар “Ардчилал хөгжсөн энэхүү 22 жилийн хугацаанд Монгол Улсад шинэчлэгдээгүй ганц байгууллага нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болоод байгааг хурцаар шүүмжиллээ. Тус байгууллага нь сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах талд тууштай бодлого шийдвэр гаргаж, хамгаалж чаддагүйгээс олон сэтгүүлч өнөөдөр гудманд гарсан гэдгийг хэллээ. Нэгэнтээ сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах тал дээр ажил хийхгүй байгаа учраас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг энэ удаагийн их хурлаараа шинэчлэх хэрэгтэй. Үүний тулд залуу үеэ сонгож ажиллуулах. Ингэхдээ ахмад нь байраа тавьж өгдөг, залуус нь суудлаа тавьж өгдөг соёлд шилжье” гэдэг уриалгыг ч мөн үгийнхээ төгсгөлд хэлээд авлаа. Ийнхүү Монголын сэтгүүлчдийн ХV их хурлын уур амьсгал хоёр талтай үргэлжилж байна. Их хурал 14.00 цагаас үргэлжилнэ.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Г.Дарь