С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2011.12.10-нд нийтлэгдсэн

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө

МоАХ-г үүсгэн байгуулагч С.Зориг агсны
хөшөөнд Ардчилсан намынхан өнөөдөр цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Одоогоос 20 гаруй жилийн тэртээ 1999 оны арванхоёрдугаар сарын 10-ны энэ
өдөр Залуучуудын соёлын төвийн өмнө ардчиллыг хүсэмжилсэн залуучуудын
цуглаан болж, улмаар энэхүү үйл ажиллагаа жилийн дараа 1990 оны цагаан
морин жилийн хувьсгалаар өргөжиж ардчилсан нийгмийг байгуулсан түүхтэй.
Түүхт өдрийн хүрээнд Ардчилсан намынхан ардчиллын шонхор нь болж явсан
сайн нөхрөө ийнхүү дурсаж хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн Ардчилсан намын
гишүүд дэмжигчид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ардчиллын
түүхт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ одоо МоАХ-ны баярын
хурлаар үргэлжилж байна. Баярын хурал Соёлын төв өргөөнд болж буй юм. Уг
арга хэмжээний дараа хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө
болно.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж