Азийн Буддын эрдэмтэд цугларчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.10-нд нийтлэгдсэн

Азийн Буддын эрдэмтэд цугларчээ

Азийн Буддын шашны форум өчигдөр Тайванийн Их сургууль дээр эхэллээ. Энэтхэг, Тайван, Монгол, Вьетнам, Тайланд, Камбожоос ирсэн эрдэмтэд буддын шашны ном судрын талаар хоёр өдөр хэлэлцэнэ. Тэд 2600 жилийн түүхтэй гүн ухааны сургааль номлолыг яаж илүү түгээн дэлгэрүүлж, мөн чанарыг нь олон хүнд ойлгуулах талаар онцлон ярилцах гэнэ.


Анх удаа ийнхүү дорнын эрдэмтэд буддын ном судрын талаар ярилцахаар цугласан нь энэ бөгөөд уг форумыг Тайванийн үндэсний их сургууль, Энэтхэг-Тайванийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж