Т.Баясгаланг залуу дуучин бухимдуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.10-нд нийтлэгдсэн

Т.Баясгаланг залуу дуучин бухимдуулжээ

УИХ-ын гишүүний гэргий болж, хоёр дахь үрийнх нь зулайг үнэрлүүлэхээр
зэхэж буй дуучин Т.Баясгаланг хэл ам тойроод салахаа больжээ. Үүний нэг
нь саяхан дуучин Э.Чулуунчимэг, Т.Баясгалангийн хэдэн дууг дуулсан нь
уурыг нь шатааж, бухимдуулсан гэнэ. Тиймээс төрх нь танигдахаа больсон
Т.Баясгалан “Хайртай дуунуудыг минь хулгайллаа” гэж хэлэн, үүнийг
эсэргүүцэж байгаагаа хэлсэн байна. Гэтэл залуу дуучин Э.Чулуунчимэг
хөгжмийн зохиолчид нь надаар дуулуулах хүсэлт тавьсан учраас л дуулсан
хэмээн хариулж, гавьяатыг нам дарж авчээ. Уг нь Т.Баясгалан өөрөө ч
гэсэн гарч ирж байхдаа хөгжмийн зохиолч М.Булганы “Хан шувуу” гэх дууг
хулгайлан дуулж байсан хэрэгт холбогдож, Хөгжмийн зохиолчдын холбооноос
хэл ам хийсний дүнд хэдэн төгрөг өгөөд салсан гэдэг юм билээ. М.Булган
гуай үүнд нь нэг их эгдүүцээгүй ч “Залуу хүн байж ийм зан гаргасан нь
эвгүй санагдсан” гэдэг үгийг хэлээд л өнгөрсөн аж. “Нэгэнт дууг нь дуулж
амьдруулаад, олонд хүргэчихсэн ч дахиад дорвитой уран бүтээл хийхгүй
байгаа юм чинь хөгжмийн зохиолчид хэнээр дуулуулах нь тэдний эрх биз
дээ. МУГЖ Т.Баясгалангийн ааш үнэхээр эвдэрчээ” гэх яриа урлагийнханы
дунд тархаад байгаа гэсэн шүү.

П.Мөнх
http://mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж