Л.Дүгэржав энэ сарын 09-ны 13.25 цагт Байгаль орчны сайд асан
И.Эрдэнэбаатартай олон улсын сансрын холбоогоор холбогдон Антрактидаас
Монголынхоо нийт ард түмэнд шинэ жилийн мэнд дэвшүүллээ.
Тэрбээр мөн
“Антарктид нь дэлхий дээр судлагдаагүй үлдсэн цорын ганц тив бөгөөд
дэлхийн цэвэр усны нөөцийн 80 хувь, газрын тос зэрэг бусад судлагдаагүй
баялаг ихтэй учир дэлхийн улс орнууд судалгаа шинжилгээний томоохон
ажлууд хийж байгаа. Энэхүү нөөц баялгаас монголчууд бид ч хувь хүртэх
эрхтэй бөгөөд үүний тулд Монгол Улс судалгаа шинжилгээний ажилд байнга
оролцож байна.
Антарктид тивийг судлах экспедицийн 20 жилийн ой энэ
онд тохиож буй бөгөөд энэ хүрээнд олон орны судлаач эрдэмтдийг
хамруулсан томоохон баг судалгааны ажил хийхээр болжээ. Энэ удаагийн
судалгааны багт Японы дөрвөн эрдэмтэн нэгдэж, Японы Засгийн газрын
тусламжтайгаар онгоцоор геологийн зураглал хийж байна.
Мөн хэд хэдэн
цооног өрөмдөж, Антарктид төвийн цэвдгийн температурын өөрчлөлтийг
судлах судалгааны ажил арванхоёр дугаар сарын 1-нээс эхэлсэн. Энэ жил
нийт гурван баг судалгааны ажил хийхээр болсон бөгөөд доктор Л.Дүгэржав
Антарктидын экспедицийн II ээлжийн судлаачдыг ахалж яваа бөгөөд түүний
багт хоёр португали, дөрвөн япон, мөн Болгарын судлаачид гээд нийт 18
хүн багтан ажиллаж байна” гээд утас муу дуулдсан тул бусад яриаг
сонсолгүй үлдээсэн байна.
http://mminfo.mn/