2011 оны 12 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Увс нуурын хотгор болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна..Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 18 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
12-нд нутгийн хойд хэсгээр, 13, 14-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 11, 12-нд говь талын нутгаар, 13, 14-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, томоохон голуудын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 13-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч дахин чангарна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.
www.tsag-agaar.mn