С.Кросби Канадын шигшээд алт авчирлаа | News.MN

С.Кросби Канадын шигшээд алт авчирлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

С.Кросби Канадын шигшээд алт авчирлаа

Канадын Ванкувер хотноо болсон өвлийн 21-р олимпийн наадмыг зохион байгуулагч орны баг дахин нэг алтан медаль хүртсэнээр өндөрлөлөө. Шайбтай хоккейн эрэгтэйчүүдийн шигшээд Канад-АНУ-ын баг шалгарч, зохион байгуулагчид 3:2  харьцаатай Сидни Кросбигийн хожлын шайбын ачаар ялалт байгуулсан байна. Олимпийн наадмын сүүлчийн өдөр 4 цаг гаруй үргэлжилсэн уг тоглолтыг Канад орон даяар телевизийн шууд нэвтрүүлгээр 10 сая хүн үзсэн бөгөөд хөгжөөн  дэмжигчдийнхээ өмнө гоолын салхийг “Гурван навчны орон”-ыхон хагалсан байна. 1-р үеийн 12 дахь минутад Жонатан Тоевс Майк Ричардсын дамжуулалтаар тооны харьцааг нээжээ. 2-р үед Корей Перри Канадын багийн давамгайллыг 2:0 болгосон бөгөөд үүнээс хойш урд хөршүүд нь түлхүү довтолж эхэлсэн аж. Улмаар 2-р үеийн 12 дахь минутанд Райан Кесслер тоог 2:1 болгож ойртуулснаар хойд америкийн төлөө тулаан улам ширүүссэн байна. Эцэст нь Америкчууд ямар ч байсан тоог тэнцүүлж дөнгөсөн бөгөөд Америкийн баг үндсэн цаг дуусахаас 25 секундын өмнө хаалгачаа суулган 6 довтлогчийг талбай гаргасан нь үр дүнгээ өгч Зак Пэрисе тэмцээний шайбыг оруулжээ. Үндсэн цагт тэнцсэн багуудын тулаан нэмэлт цагаар үргэлжлэхэд талбайн эздийн супер од Сини Кросби хожлын шайбыг оруулснаар Канадууд 1980 онд Америкийн баг олимпийн алт авч байснаас хойш 30 жилийн дараа зохион байгуулагч орны баг аваргалсан амжилтыг тогтоосон байна.
“Score” studio. А.Анхбаяр

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж