Toyota компанийн ашиг буурна

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Toyota компанийн ашиг буурна

Toyota Motor компани энэ оны ашгийн урьдчилсан тооцоогоо хоёр дахин бууруулсан тухай ВВС мэдээллээ.

Компанийн ашгийн бууруулсан тооцоо 2012 оны гуравдугаар сарын байдлаар 180 тэрбум иен байх юм. Урьдчилсан тооцоогоор наймдугаар сар хүртэл Toyota Motor 390 тэрбум иенийн ашигтай ажиллах байжээ.

Учир нь Тайландын үер компанийг арван улс руу машин гаргах нийлүүлэлтийг тасалдуулаад байна. Энэ оны аравдугаар сарын 10-наас арваннэгдүгээр сарын 25-ны хооронд 215 мянган авто машины нийлүүлэлт тасраад байгаа юм. Түүнчлэн Япон улсад өнгөрсөн гуравдугаар сард болсон газар хөдлөлтийн улмаас машины үйлдвэрлэл буурсан ажээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар Toyota Motor дэлхийд тэргүүлэгч нэрээ алдаж магадгүй болоод байна. General Motors болон Volkswagen энэ онд машин үйлдвэрлэлээрээ эхний эгнээнд явж байгаа юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж