Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Цастай инээд” нэртэй шинэ жилийн баяр маргааш буюу энэ сарын 10-нд 14:00 цагаас 16:00 цаг хооронд Монгол-Японы төвд болох гэж байна. Уг баярт 150 гаруй хүүхэд болон тэдний эцэг эх, урлаг соёлын одод оролцож, хамтдаа баяраа тэмдэглэх ажээ. Хүүхдүүд уран нугарч, хөдөлгөөн засалч багштайгаа хамтран дуулж, урлагийн үзүүлбэр үзүүлэх бөгөөд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Ж.Алтанцэцэг, “Мотив” хамтлагийн уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөн баярыг нь хуваалцах гэнэ.
У.Болор