Түймэрт 73 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Түймэрт 73 хүн амиа алджээ

Энэтхэг улсын Калькутта хотын өмнөд хэсэгт байдаг AMRI hospital эмнэлэгт гал түймэр гарсны улмаас наад зах нь 73 хүн амиа алдсан тухай ИТАР-ТАСС мэдээллээ.

Мужийн сайд Мамата Банерджи эмнэлэг дээр очсон бөгөөд засаг захиргаа галын шалтгааныг тогтоосны дараа гэм буруутай хүмүүст зохих арга хэмжээг авна гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.

Эмнэлгийн хонгилд гал түймэр эхэлж гарч, утаа болон гал дээд давхруудад тархсан байна. Эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан олон өвчтөнүүд утаанд угаартсан аж. Харин өвчтөнүүдийн 80 гаруй хувь нь эмнэлгийн барилгаас гарч амжжээ.

25 гал сөнөөгч галыг унтраахаар ажиллаж байгаа юм. Гал сөнөөгчдөөс гадна аврах ангийнхан эмнэлгээс угаартсан хүмүүсийг гаргасан байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж