Евро бүсийн орнууд зөвшилцөлд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Евро бүсийн орнууд зөвшилцөлд хүрлээ

Бельги улсын нийслэл Брюссель хотноо болсон Европын Холбооны орнуудын тэргүүлэгчдийн дээд хэмжээний уулзалт 10 цаг үргэлжиллээ.

Өнөө өглөө энэ уулзалтад оролцсон төр засгийн тэргүүнүүд төсөв болон татварын шинэчлэл хийх зөвшилцөлд хүрсэн тухай ИТАР-ТАСС мэдээлэв. Европын Холбооны гишүүн 17 улс 1992 онд төсөв татварын холбооны Маастрихтын зөвшилцлийг байгуулж байжээ.

Харин дээд хэмжээний уулзалт гол зорилго нь болсон Европын Холбооны Лиссабоны хэлэлцээрийг шинэчлэх явцыг шийдэж чадсангүй. Учир нь Их Британи улс Европын Холбооны хэлэлцээрийг шинэчлэхэд өөр байр суурьтай байсан юм.

Европын Холбооны гишүүн 17 орон дээрхи хэлэлцээрээс өөр шинэ гэрээг хийж магадгүй болоод байна. Энэ талаар Европын Холбооны Ерөнхийлөгч Херман Ван Ромпей энэ шинэ гэрээнд гишүүн бус орнууд нэгдэж болно гэж мэдэгджээ.

Их Британи болон Унгар улс энэ гэрээнд нэгдэхгүй бөгөөд Швед болон Чех улс шийдвэр гаргахаас өмнө зөвлөгөө өгөх юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж