Өндөр түвшний хуралдаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх оролцож манай улсын байр суурийг илэрхийлэв. Тэрээр хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, эдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн механизм бүрдүүлэх зэрэг олон чухал асуудлаар Дурбаны бага хурал тодорхой шийдэлд хүрнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Эдгээр асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх нь уур амьсгалын өөрчлөлт илүү эрчимтэй ажиглагдаж үр дагавар нь илт мэдрэгдэж эхлээд байгаа Монгол орны хувьд нэн чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар гарах аливаа бичиг баримтад уур амьсгалын өөрчлөлтөд илүү эмзэг, өртөмтгий далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын онцлог нөхцөл байдлыг тусгах шаардлагатай байгааг мөн онцлов.
Бага хурлын үеэр Япон улсын Байгаль орчны яам болон Монгол улсын БОАЖЯ-ны хооронд хамтран ажиллах санамж бичигт сайд Л.Гансүх болон Япон Улсын БОЯ-ны сайд Гоши Хосоно нар гарын үсэг зурав. Уг санамж бичигт хоёр яам байгаль орчны салбарт, ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын шинэ механизмуудыг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах, энэ чиглэлээр Монгол улсад дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан байна.
Мөн сайд Л.Гансүх Бутан улсын Хөдөө аж ахуй, ойн сайд бөгөөд Байгаль орчны үндэсний комиссын сайд Пема Гямцо болон Катар улсын байгаль орчны сайд Абдулла Бин Ибоод Ал-Миадади нартай тус тус уулзаж байгаль орчны салбарын хамтын ажиллааны талаар ярилцаж, санал солилцсон байна гэж Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.