“Миннесота” хэр удаан тэргүүлэх бол

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

“Миннесота” хэр удаан тэргүүлэх бол

Шайбтай хоккейн дэлхийн хамгийн хүчирхэг лиг NHL-ийн 2011-2012 оны улирлын тоглолт үргэлжилж байна. Багууд одоогоор 25-30 тоглолт хийгээд байгаа бөгөөд “Дорнод” бүсийг Кросби, Малькин нараар ахлуулсан 2009 оны Стенлийн цомын аварга “Питтсбург Пингвинз” 35 оноотой удаалж байна. Аваргууд “Оцон шувуунууд”-аас хоёр тоглолт дутуу яваа бөгөөд энэхүү тулаандаа ялалт байгуулбаас “Дорнод”-ыг тэргүүлэх боломжтой юм. “Өрнөд”-ийн “Миннесота Уайлд” 39 оноотойгоор бүсээ төдийгүй лигээ тэргүүлж явна. Байгуулагдаад 10 гаруй жилийн нүүр үзэж буй Миннеаполис хотын багийн энэхүү амжилт хоккей сонирхогчдын анхаарлыг татсаар байна. Харин “Чикаго Блейк Хоукс” 28 тоглолтоос 36 оноотой бүсийнхээ хоёрдугаарт бичигдэх болов. 

“Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж