![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2011/12/e531214e9b7b797a/a725f5ae6be96182big.jpg)
Монголын Хэвлэлийн хүрээлэн байгуулагдсан цагаасаа давхардсан тоогоор 8000 гаруй сэтгүүлчийг урт богино хугацааны сургалтад хамруулжээ. “Бид өнгөрсөн хугацаанд олон сэтгүүлчийг төрөл бүрийн сургалтад хамрууллаа. Сургалтын үр дүн харилцан адилгүй байна. Тиймээс сургалтын хэлбэрийг өөрчилж, шинэ хэлбэрийн сургалтыг туршиж хэрэгжүүлэхээр шийдсэний эхнийх нь энэ төсөл юм” хэмээн МХХ-гийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах гарын үсэг зурах ёслолын үеэр хэллээ.
Төслийн хүрээнд редакцийн өдөр тутмын ажлыг өөрчлөн зохион байгуулах замаар сэтгүүлчдийн ур чадварт нөлөөлөх зорилготой.
А.Чандмань