
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна. Мөн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Монголын ипотекийн зах зээлийг хөхиүлэн дэмжих төслийн зээлийн болон санхүүжилтийн зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төсөл хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээс гадна Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Г.Дарь