Манин хүмүүсийн анхны реалити шоу

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Манин хүмүүсийн анхны реалити шоу

Бангладешийн нэгэн телевиз манин хүмүүсийн анхны реалити шоуг зохион байгуулах гэж байна. Одоогоор 40 гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд тэд дуулж, бүжиглэх авьяас хийгээд олон зүйлсээр өрсөлдөж үзэгчдийн саналыг авна.


“Эдгээр хүмүүс бидэнтэй л адилхан хүн. Бидний элэг нэгт ахан дүүс. Гэтэл бид тэднийг бидний нэг хэсэг биш юм шиг ханддаг. Энэ нэвтрүүлэг ийм уламжлалт хандлагыг арилгахад туслах байх” хэмээн “АТН Бангла” телевизийн продюсер Мохадем Бабу ярив. Энэ реалити шоу бол тус улсын Засгийн газар болоод хувийн хэвшлийнхний нийгмийн цөөнх болсон эдгээр хүмүүсийг нийгмийн амьдралд татан оролцуулах гэсэн хүчин чармайлтын нэг хэсэг юм. Манин буюу саармаг хүйстэй хүн тус алсад хагас сая гаруй байдаг ажээ.


“АТН Бангла” бол Бангладешийн хамгийн их үзэгчтэй хувийн суваг. Уг реалити шоуг ирэх нэгдүгээр сард бичээд, хоёрдугаар сараас цацаж эхэлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж