Адельман туслахуудаа сонгов

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Адельман туслахуудаа сонгов

“Миннесота Тимберволвес”-ийн ерөнхий дасгалжуулагчаар өнгөрсөн есдүгээр сард сонгогдсон Рик Адельман өөрийн туслахуудаа сонголоо. Өдгөө 65 настай тэрбээр туслах дасгалжуулагчаар Терри Портер, Жек Сикма, Теодор Русев?лт Данн, Билл Байно нарыг сонгожээ. Терри Портер өмнө нь Апельмины удирдлагад “Портлэнд Трэйл Блэйзерс”-т хүчин зүтгэж байсан бөгөөд 1992 оны “Өрнөд” бүсийн аварга болж байсан. Харин Данн, Сикма нар түүнтэй хамт “Хьюстон Рокист”-т хамтран ажиллаж байв. 

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж