Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал цуцлагдав

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал цуцлагдав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг чуулганы завсарлагаанаар зарласан ч, гишүүдийн ирц бүрдэхгүйгээс цуцлахад хүргэлээ. Тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан юм. Дээрх төсөлтэй холбоотойгоор УИХ дахь хоёр намын бүлгийн байр суурь зөрүүтэй, тэр дундаа УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэг тойрог дээр олон нэр дэвшигч өрсөлдсөн тохиолдолд тэнцвэргүй хуваарилалт үүсэх тул энэ асуудал дээр ажлын хэсэг ажиллах шаардлага байна гэж үзсэн билээ. Гэвч энэ асуудал дээр ажлын хэсэг ажилласан эсэх нь тодорхойгүйн дээр байнгын хорооны хурал зарлагдсан ч цуцлагдаж, ирэх долоо хоногоос нааш асуудлыг урагшлуулж чадахгүй УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн гацаа үргэлжилсээр байх төлөвтэй боллоо.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж