П.Дашийн гомдлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

П.Дашийн гомдлыг хэлэлцэнэ

ОБЕГ-ын дарга асан, комиссар П.Дашийн гаргасан гомдлыг нийслэлийн давж заалдах шатны шүүх энэ сарын 15-нд хэлэлцэх тов гарчээ. ОБЕГ-ын дарга асан П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарт холбогдох төрийн өмчийг хувьдаа завшсан гэх хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 29-нд Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэж, 3.6 жилийн ял оноосон ч Өршөөлийн тухай хуульд хамруулсан  юм.  Харин П.Даш анхан шатны шүүхийн шийдвэрийг “Хуульд нийцээгүй,  хэрэг хийгээгүй байхад ял оноосон. Өршөөлийн хуульд хамруулсан хэргээ  цагаатгуулж, нэр төрөө сэргээнэ” хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Хуралд улсын яллагчаар О.Мөнхбаатар, илтгэгч шүүгчээр Х.Эрдэнэсувд, өмгөөлөгчөөр К.Бауржан, Б.Ганбаатар, Б.Түвшинбаяр, Д.Оросоо нар оролцох аж. Түүнийг эрүүгийн хуулийн 263.2, 150.3 гэсэн зүйл ангиар буруутгасан юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж