Нэг их наяд ам.долларыг авлигад зарцуулдаг

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Нэг их наяд ам.долларыг авлигад зарцуулдаг

Өнөөдөр авлигатай тэмцэх дэлхийн өдөр юм. НҮБ-ын хар тамхи болон гэмт хэрэгтэй тэмцэх албаны гүйцэтгэх захирал Юрий Федотов ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа дэлхийн улс орнуудын хүмүүс жилд нэг их наяд ам.долларыг авилгад зарцуулдаг гэжээ.

Ю. Федетов цааш ярихдаа энэ мөнгөн дүн нь томоохон орны ДНБ-ний хэмжээг илэрхийлнэ. Авлига нь улс орны хөгжилд саад учруулж, улс төрийн тогтвортой байдлыг сулруулахаас гадна зохион байгуулалттай гэмт хэрэг, мөнгө угаах болон мансууруулах бодисын наймаатай нягт холбоотой гэжээ. Түүнчлэн Арабын улсуудад болж байгаа бослого үймээний нэг гол шалтгаан нь авлигатай тэмцэх тэмцэлтэй холбоотой гэж үзэж байгаа юм.

Энэ жилийн авлигатай тэмцэх дэлхийн өдөр нь “ACT” буюу "Against corruption today" уриан дор зохион байгуулагдана. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр энэ өдрийг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Вена болон бусад хотуудад НҮБ-аас авилгатай тэмцэх арга хэмжээнүүдийг зохиож байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж