Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Беларусын БАТЭ клубын серб довтлогч Матея Кежман энэ улирлыг дуусгаад зодог тайлах гэж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр өнгөрсөн мягмар гаригт болсон “Аваргуудын лиг”-ийн “Н” хэсэгт “Барселона”-тай хийсэн тоглолтын дараагаар ийм шийдвэр гаргажээ. Өдгөө 32 настай Кежман урьд нь Сербийн “Партизан”, Английн “Челси”, Испанийн “Атлетико”, Нидерландын “Эйндховен”, Туркийн “Фенербахче”, Францын “Пари Сан-Жермен”, ОХУ-ын “Зенит” клубт хүчин зүтгэж байна. Мөн тэрбээр хуучнаар Югослав болон Серб-Черногорын шигшээ багийн бүрэлдэхүүнд 49 тоглолтод оролцохдоо 17 гоол оруулжээ.

“Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж