Исламын музейд Монголын соёлын өв хадгалагдаж байна | News.MN

Исламын музейд Монголын соёлын өв хадгалагдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Исламын музейд Монголын соёлын өв хадгалагдаж байна

Эль-Кувейт хотноо байх Лалын урлаг соёлын музейд хадгалагдаж байгаа дэлхийн үнэт ховор эдлэлүүд тэр дундаа Могул хааны үед харьяалагдах соёлын өв дурсгалтай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танилцлаа. Лалын урлаг соёлын эртний эдлэлийн музей нь Кувейт Улсын эрх баригч Аль-Сабахын гэр бүлийн хувийн цуглуулга дээр үндэслэн байгуулагджээ. Одоогийн Эмирийн ууган хүү Шейх Насер Сабах Аль-Ахмед Аль-Сабах өөрийн эхнэр Гүнж Хисса Сабах Аль-Салемын хамтаар 4-р зуунд хийгдсэн Мамлюкын дурсгалт зүйл худалдан авснаар тэдэнд эртний эдлэлийн музей байгуулах санаа төрж уг музейн үндсийг тавьсан байна..
 
Өнөөдөр тус музей нь 39 мянган эртний эдлэлтэй, лалын урлаг соёлын хамгийн алдартай музей болоод байна. Дэлхий дахинд энэхүү үзэсгэлэн нь зөвхөн лалын урлаг соёлыг сурталчилдаг төдийгүй, нэгэн цагт лалын орнуудыг эзэлж,  өөрсдийн ноёрхлоо тогтоож байсан хүчирхэг хаадын эдэлж хэрэглэж байсан зүйлсийг нэгэн дор цуглуулсанаараа алдартай юм. Тухайлбал, Могулын эзэнт гүрний хаад, Төмөр хааны удмынхны хэрэгсэл зэрэг бий.

Зөвхөн Могулын эзэнт гүрний  үед хаад, ноёд, хатад, цэрэг дайчдын хэрэглэж байсан зүйлсээс л гэхэд 500 орчмыг цуглуулжээ. Тэдгээрийн дотроос 12 кг цэвэр алтаар хийсэн зоос, дайчдын нум сум харвахдаа хуруундаа хийдэг байсан алтан, мөнгөн, хаш хамгаалалтууд, арга билгийг билэгдсэн хос загасны дүрс бүхий эрдэнийн чулуутай гоёл зүүсгэлүүд ховор , гайхамшигтай үзмэрүүдийн тоонд орж байна. Ихэнх үзмэрүүдийг одоогоос 20 жилийн өмнө Иракийн довтолгооны үед алдсан ч Аль-Сабахын гэр бүлийнхэн буцааж цуглуулж олж авах тал дээр онцгой анхаарчээ. Хамгийн сүүлд Лондонгийн дуудлага худалдаанаас Могулын хаан Жалал Аддин Акбарын үнэт эрдэнэс шигтгэсэн хутгыг авч, музейн үзмэр болгожээ.

Музейн ховор нандин үзмэрүүдийг дэлхийн 14 том хотод дэлгэн үзүүлсэн байна.
Лалын урлаг соёлын музей нь зөвхөн үзүүлэн хэлбэрээр төдийгүй лалын урлаг соёлыг сурталчлах зорилгоор түүхийн сэдвээр лекц, урлагийн тоглолт зэргийг хийдэг бөгөөд сар тутмын сэтгүүл гаргадаг ажээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: www.president.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-12-09 49.0.155.235

Энхбаяр шиг бас нэг мангуу нараар тойрон хүрэээлүүлээд л

Avatar

Зочин 2011-12-09 49.0.155.235

Тэр хэвлэлийн албаных нь дарга нь тэр ард нь явж байна ш дээ Тэр хүүхэн юугаа мэдэх вээ дээ Халтар хар негр царайлчаад

Avatar

Зочин 2011-12-09 130.79.184.174

хэвлэлийн албаны хүүхэн нь олон улсын харилцааны мэргэжлийн хүн та нарыг хүнийг мэдэхгүй байж битгий доромжилж бай за

Avatar

Зочин 2011-12-09 130.79.184.174

энэ хүүхэн халтар биш цагаан штээ

Avatar

Зочин 2011-12-09 49.0.155.235

Элбэгээ арай сайтан дээрээ лалрын гээд бичээгүй биз Исламын гээч дээ чааваас даа гэж Лал гэж л***р бүдүүлэг харанхуй мунхаг гэсэн үг л***р ландрамууд тэж түвдүүдийг хэлдэг юм шүү

Avatar

Ganbaa 2011-12-09 80.248.14.121

Lal gej yug heleed bn ve tiim ugsaa ch shashin ch bdagguy Setguulchid buur uhaan muutay bolovsrolguy yumnuud bdag um bn leeshdee er ni Herev niitlel tavih gej baigaa bol sain sudlaad bodoj baigaad tavisan ni deer um shig sanagdaj bn Teneg maluud

Avatar

Музейгээ сайн үзээрэй эрхэм дээдэс ээ 2011-12-09 202.179.20.251

Ерөнхийлөгч та зугаалаад л музей үзээд л явж байвал ард түмэн бид хөхөө өвлийн хүйтэнд 21 мянгадаа очерлоод болноо болноТа минь ирээд уран зурагаа илүү сайн цуглуулаарайбас ФРийдландын хулгайлсан архилогийн олдворыг буцааж гуйж авч музей байгуулаарайФрийдландын өмчид санаархлаа гэж Баабар уурлаж магадгүй шүү бүү тоогоорой эрхэм дээдэс ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж