![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2011/12/f70aaa00747ca738/b1f7c6e6975ad441big.jpg)
NBA-гийн 2011-2012 оны улирлын өмнөх солилцоо наймааны цонхоор хамгийн эрэлттэй тоглогчоор “Денвер Наггетс”-ийн төвийн тоглогч Нене Хиларио зүй ёсоор багтаад буй. Бразил эрийг “Майами”, Голден Стрэйт”, “Хьюстон”, “Клипперс”, “Вашингтон”, “Нью-Жерси”, “Индиана” идэвхитэй сонирхож байгаа бөгөөд тэрбээр багтаа үлдэх магадлал тун өндөр болоод буйг
Yahoo.sport мэдээллээ. Учир нь “Шижир алтнууд”-ын удирдлага түүнд таван жилд 102.8 сая ам.долларын гэрээ санал болгох гэж байна.
"Өдрийн шуудан" сонин