Хойд хөршийн үр тарианы экспорт нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Хойд хөршийн үр тарианы экспорт нэмэгдэнэ

Ойрын 15-20 жилд Оросын үр тарианы экспорт хоёр дахин нэмэгдэнэ. Уг дүгнэлтийг лхагва гаригт болсон Олон улсын үр тарианы чуулган дээр Орос улсын хөдөө аж ахуйн дэд тэргүүн Александр Соловьёв хийжээ.

Үүнд ургацыг нэмэгдүүлснээр болон одоогийн байдлаар хөдөө аж ахуйд эргэлтэд оруулаагүй байгаа газруудыг оруулснаар хүрч болох аж. Ингэснээр "Орос улс дэлхийн хүнсний хөтөлбөрийг хангахад өөрийн хувь нэмрийг оруулах боломжтой юм" гэж тэрбээр тэмдэглэв.

Түүнчлэн, Соловьёв мэдэгдэхдээ "Хэрэглээ нь байнга өсч байдаг Ази Номхон далайн бүс нутгийн орнууд Орос улсын ирээдүйтэй зах зээл нь нэг юм. Эдгээр зах зээлд гарахын тулд Сибирийн үр тариа үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ алс дорнодын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна" гэжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ улиралд Орос улсын үр тарианы экспорт 25 сая тонноос буурахгүй байх юм.

Т.Батсугар

“Нийгмийн толь” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж