31000 өрхийн цахилгааны үнийг хөнгөлнө

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

31000 өрхийн цахилгааны үнийг хөнгөлнө

Гэр хорооллын иргэдийг эрчим хүчний үнийн хөнгөлөлтөд хамруулахаар болсон. Тэгвэл эрчим хүчний хөнгөлөлтөд төвийн зургаан дүүргийн 31000 өрх хамрагдахаар болсон гэсэн мэдээг нийслэлийн Агаарын чанарын албанаас гаргасан байна.

Мөн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн 50 хорооны 70 мянган өрхөд бүрэн шаталттай зуух олгох ёстойгоос 32 мянган өрхөд олгоод байна.

Үүнээс гадна 10 мянган өрхөд гэрийн дулаалга, 3000 өрхөд үүдний пин, 2300 өрхөд дулаан баригч, утаа шүүгч, 60 айлд шалны халаалт, 90 айлд хөшигний халаагуур олгосон байна.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж