Б.Чингүүнд төрсөн өдрийн мэнд хүргэе

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Б.Чингүүнд төрсөн өдрийн мэнд хүргэе

Хөгжмийн зохиолч Л.Балхжавын ууган хүү, найруулагч Б.Чингүүн 1983 оны энэ өдөр хорвоод мэндэлжээ. Найруулагч Б.Чингүүнийг үзэгчид богино хэмжээний кинонуудаар нь таних биз ээ. Түүний “Анхны болзоо”, “Соло”, “Сарнай”, Цэцэг” зэрэг богино хэмжээний кино нь онлайн хэрэглэгчдийн дунд хамгийн эрэлттэй кино байсан төдийгүй, “Мамма Миа”, “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл, “Амьдралын амт” уран сайхны кинонууд нь үзэгчдээс өндөр үнэлгээг авч байв. Б.Чингүүн хамгийн сүүлд дуучин Т.Ариунагийн “Домгийн өглөө” хэмээх богино кино клипийг хийсэн юм.

Залуу авьяаслаг найруулагч Б.Чингүүнд төрсөн өдрийн мэндийг нийт уншигчдынхаа өмнөөс хүргэе.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж