Чарльз Пик “Маруссия”-г төлөөлнө | News.MN

Чарльз Пик “Маруссия”-г төлөөлнө

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Чарльз Пик “Маруссия”-г төлөөлнө

“Формула-1”-ийн “Маруссия Виржин” баг шинэ нисгэгчээ танилцууллаа. Ирэх жил Тимо Глокийн хамтрагчаар Чарлез Пик уралдахаар болжээ. Энэ жил дөнгөж 21 настай Шарли Пик сүүлийн хоёр жил ЖиПи 2 цувралд хүчээ сорьсон. “Барва Аддакс” багийн өмнөөс уралдахдаа хоёр удаа гран-прид түрүүлж, гурван удаа шагналын тавцанд гарсан Шарли Пик нийлбэр дүнд дөрөвдүгээр байрыг эзэлжээ. Улмаар “Маруссия” багийн хараанд өртөж 2009 оноос хойшхи анхны нөөц бус Франц нисгэгч болж байна. Үүнийгээ ч Шарли Пик онцолж, “Францын мотоспортын ертөнцийн хувьд том үйл явдал болж байна. Сүүлийн жилүүдэд Франц нисгэгч “Формула нэг”-т гарч ирж чадахгүй байлаа” гэжээ. Бельги нисгэгч Жером Д’Амбросиогийн оронд багийн хоёрдугаар нисгэгч болж байгаа Шарли Пик “Формула нэг”-т ороод тавьж байгаа анхны зорилго нь багийн анд Тимо Глокийг гүйцэж түрүүлэх гэнэ. Тэгсэн цагт тэр бусадтай өрсөлдөх чадамжтай болно гэж үзэж байна. Ийнхүү “Формула нэг”-ийн багууд ээлж дараалан шинэ нисгэгчдээ танилцуулж эхэллээ.

Score Studio
"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж