Сум дундын отрын бүс нутгийг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Сум дундын отрын бүс нутгийг тогтоожээ

Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2001 оны 07-р сарын 05-ны өдрийн 05 тоот тогтоол, 2001 оны 7-р сарын 3-ны 74 тоот тогтоолоор Отрын бүс нутгийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан газар нутгийг Цээл,Заамарын Хоньчийн нуруу, Баянжаргалан сумын Халзангийн ухаа, Сайн, Муу хөөт, Их бага уул , Эрдэнэ сумын Галтай булнайн бэлчир , Өндөрширээт сумын Гурван худгийн нуруу газрыг хамруулан  нийт 90,6 мянган га газрыг аймгийн сум дундын отрын бүс нутгаар тогтоож өгчээ.

Отрын бүс нутаг нь мал сүргийг эрсдэлээс хамгаалах онд мэнд оруулах нөөц газар гэдэг утгаараа ашиглалт хамгаалалтын байнгын цогц бодлогын дор зохицуулагдаж байх шаардлагатай байдаг.    Бэлчээр ашиглалтын өнөөгийн байдлаар Цээл, Заамар  сумын нутагт орших Хоньчийн нуруу нь аймгийн адуу оторлох гол бүс нутаг бөгөөд бэлчээрийн ургац, өвсний чанар бусад нутгийг бодвол харьцангуй сайн бүс нутаг юм.  Сүүлийн үед их хэмжээгээр мал оторлох, эмх замбараагүй ашиглалт зэргээс болж ургамлын гарц багасах, борог өвсгүй болох зэрэг сөрөг нөлөөлөл ажиглагдаж байна.

Мөн орон нутгийн урирдлагаас зөвшөөрөл өгч хадлан хадуулах зэргүүд нь ургамлын гарцыг бууруулах үндсэн нөхцөл болж байна.  Тус отрын бүс нутагт Дундговь аймаг, Улаанбаатар хот, Бүрэн, Алтанбулаг зэрэг газруудаас их хэмжээгээр мал орж ирдэг бөгөөд орон нутгийн удирдлага болон отроор орж ирж байгаа малчин өрхийн хооронд маргаан их гардаг байна. Бэлчээр ашиглалтын одоогийн байдлаар сүүлийн жилүүдэд болсон цаг уурын өөрчлөлт, бэлчээр, усны хүрэлцээ олон хүчин зүйлсийн нөлөөгөөр бэлчээр талхлагдан, тэжээлийн ач холбогдол багатай ургамлын арви нэмэгдэж, бэлчээрийн даац хомсдож, чанар муудахад хүргэжээ.
Энэ жил  отрын бүс нутагт 61 өрийн 50741 мал өвөлжихөөр урьдчилсан мэдээгээ өгөөд байна. Тус отрын бүс нутагт Өндөрширээт сумын газрын нэгдмэл санд орсон 850 га хадлангийн талбай байдгаас болж хадлан хадах, мөн улсын тусгай хэрэгцээний газар болох аймаг дундын отрын бүс нутагтай 5135 га газраар давхцал үүссэн зэргээс болж сум дундын отрын бүсийн мөн чанар алдагдаж, сумын гуравдугаар багийн малчдын эрх ашиг хөндөгдөж байгаа зэргийг харгалзан үзэж зориулалтыг өөрчлөх санал Өндөрширээт сумын удирдлагаас удаа дараа санал тавьсаар байгаа ажээ. 

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж