Хүний эрхийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна

Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Монгол Улсын хувьд 20 зорилт дэвшүүлснээс 12 нь хэрэгжилтийнхээ шатанд,  найм нь хангалттай бус, хоёр нь хэрэгжээгүй аж. Мөн Монгол Улс НҮБ-д элссэнээс хойш 40 гаруй конвенцид нэгджээ. Энэ нь чамлахааргүй үзүүлэлт аж. Гэхдээ Цагаач иргэдийн эрхийг хамгаалах конвенци, Эрүүдэн шүүх болон хүний нэр төрийг доромжлохын эсрэг нэмэлт проткол, Цаазаар авах ялыг халах нэмэлт протколд нэгдэн орох шаардлага бий аж. Эдгээрээс Цаазаар авах ялыг халах нэмэлт протколын хувьд Засгийн газраас дэмжлэг хүлээж, мөн УИХ-ын байнгын хороодоос дэмжлэг авсан. Одоо чуулганаар хэлэлцэх үе хүлээж буй аж. Тиймээс энэхүү протколыг батлах хугацаа ойртсон. Харин Дүрвэгсдийн эрхийг хамгаалах конвенци, Байгаль орчны асуудлаар мэдээлэл олж авах, шүүхэд хандах эрхийн тухай конвенциудыг хэлэлцэн нэгдэн орох нь чухал ажээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж