Кувейтийн Эмир парламентаа тарааж гэнэ үү

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Кувейтийн Эмир парламентаа тарааж гэнэ үү

Арабийн баян Кувейтийн пар­ламент тарахаар болсон бай­на. Энэхүү шийдвэрийг Ку­вей­тийн Эмир шейх Сабах аль-Ахмед аль-Жабар ас-Сабах гаргажээ. Энэ нь нэг ёсны тус улсад өрнөөд буй улс төрийн хямралыг газар авахуулахгүй байлгах төлөвлөгөө юм. Өнгөрсөн оны арван­нэгдүгээр сард Эмир ач хүү шейх Насер аль-Мухаммед аль-Ахмед аль-Жабер ас-Сабахын тэргүүлж байсан Засгийн газрыг огцруулсан билээ. Учир нь тус улсын сөрөг хүчнийхэн  түүнийг авлигын хэрэгт буруутгасан юм. Ку­вей­тийн Эмирийн уур нэг хүрвэл юу болдгийг харж байгаа биз. Өөрийнхөө ач хүүгийн удирдаж байсан пар­ламентийг шууд тараагаад дараагийнх нь хүнд өгчихөж чадаад л байгаа юм даа. Кувейт бол Арабийн ер­төнцдөө нэлээд дээгүүрт орох хөрөнгөтэй орон. Газрын тос­ныхоо нөөцөөр дэлхийд тав­­дугаарт ордог, харин нэг хүн амд ногдох дотоодын нийт бү­тээгдэхүүний хэмжээгээр дэлхийд гуравдугаарт жагсдаг аргагүй баян улс. Тус улсад төсвийн алдагдал гэх нэр томъёо байдаггүй гэж байгаа. Бас болоогүй ээ. Сургууль, эмнэлгийн үйлчилгээ гээд бүх л зүйл нь үнэгүй. Бас улсаас ард түмэндээ баял­гийн хуваарилалт хийдэг гээд бодчих. Кувейт улсын мөнгөн тэмдэгт нь динар гэх нэг динар нь 3.45 доллартай тэнцэнэ гэж байгаа. Гэтэл ийм баян оронд асуудал байдаг л юм байна. Ард түмнийхээ жагсаал цуг­лааныг тараахын тулд Кувейтийн Эмир гал нээх шийдвэр гаргасангүй, цагдаа нараа жагсаалын өм­нөөс хаалт болгосонгүй. Ха­рин парламентаа огцруул­чихаж байгаа юм. Гэтэл Кувейт шиг газрын доорх агуу их баялагтай, 2.7 сая хүн амтай Монголын төр ард түмнээ дэлхийн жишгээс долоон дор амьдруулж бай­на. Эрх баригчдаа эсэр­гүүцсэн ард түмнийхээ өм­нөөс гал нээж таван хүний амь насыг хохироочихоод хэнэггүй суудаг Монголын парламентийг яг яавал дээр юм бол. Кувейтэд нэг хүнд ногдох дотоодын нийт бү­тээгдэхүүн нь жилд 48 мянган ам.доллартай тэнцдэг. Харин Монголын нэг хүнд ногдох дотоодын нийт бү­тээгдэхүүн хоёр мянган ам долларт ч хүрдэггүй. Өдөр шөнө шиг ялгаатай хоёр оронд хариуцлага нэг иймэрхүү л хэмжээнд хөгжиж байна.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж