Үндэсний соёл амралтын хүрээлэнд сүндэрлэн байдаг үлгэрийн цайзыг өнгө алагласан гэрлээр чимэглэж, хаашаа л харна олон өнгийн гоё гэрлүүд. Сэтгэлд өөрийн эрхгүй баяр баясгаланг мэдрүүлж байх шиг. Яг л багадаа үздэг байсан хүүхэлдэйн кинон дээрх шиг үлгэрийн…. Цайзын өмнөх мөсөн талбайд циркийн жүжигчид уран гулгалт, галт үзүүлбэрээрээ үзэгчдийг гайхшруулж, хүн бүрийн сэтгэлд нуугдсан хүүхэд насны хүсэл, гоё мэдрэмжийг төрүүлэх шиг.
“Хүслийн шинэ жил” аялал энэ сарын турш үргэлжилнэ, тэгэхээр та үдэш бүр Паркт зочилж мөсөн талбай дээрх циркийн санаанд оромгүй, сонирхолтой үзүүлбэрийг сонирхож яагаад болохгүй гэж? Магадгүй та ирэх долоо хоногийн ажиллах эрч хүч, баяр баясгаланг эндээс мэдрэх ч юм билүү.
Мөсөн талбай дахь циркийнхэн таныг эзэмдэж чадна гэдэгт итгэлтэй байж болно шүү.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/park.mongolia, www.mypark.mn