Лалын ахан дүүсийн нам ялалт байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Лалын ахан дүүсийн нам ялалт байгуулжээ

Египетэд улс төрийнхөө тогтолцоог эсэргүүцсэн ард түмний бослого тэмцэл, үймээн самуун өрнөсөөр ерөнхийлөгч, парламентын бүрэлдэхүүнийг огцлуулаад байсан билээ. Одоогийн байдлаар улс орны төрийн удирдлагыг сонгох сонгууль явагдаж байгаа бөгөөд эхний шатны дүн гарчээ. Энэ сарын 5, 6-нд болсон сонгуулийн үеэр “Лалын ахан дүүсийн нам” 10 сая сонгогчийн 3,5  сая буюу 36 хувийн  дэмжлэг авч, эхний шатанд ялалт байгуулсан тухай Итар тасс агентлагаас мэдээлж байна.  Энэ тухай тус улсын сонгуулийн комисс баталжээ.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж