ЕБС-ийн хөтөлбөрт шатрын хичээл орно

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

ЕБС-ийн хөтөлбөрт шатрын хичээл орно

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт шатрын хичээлийг оруулахаар болоод байгаа. Тиймээс оюуны спортын нэгэн төрөл болох шатрын хичээлийг заах тусгай багш бэлтгэх асуудлаар Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас тодорхой ажлуудыг эхлүүлээд байна. Тус яаман дээр Шатрын хичээлийг заах багш нарт сургалт явуулахаар болжээ. Сургалтын нээлт өнөөдөр 10.00 цагт БСШУЯ-ны байранд болсон бөгөөд нээлтийн ёслолын ажиллагаанд БСШУ-ны сайд Ё. Отгонбаяр оролцлоо.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж