"Монголын шинэ цагийн бөмбөрчдийн холбоо", "Брэнд Продакшн" хамтран бөмбөрчдийн "Нүргээн" фестивалийг энэ сарын 11-нд буюу ирэх ням гаригт хийх гэж байна. Монголын үе үеийн шилдэг бөмбөрчдийн бөмбөрийн хэмнэлийг энэ үдэш сонсч, мэдрэх гэнэ. "Нүргээн" фестивальд “Харанга”, “Хурд”, “Fire”, “A sound”, “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол”, “Никитон”, “Нисванис”, “Чингис хаан”, “Булсара”, “Зүгээр л”, “Metronome”, “Лемонс”, “X-vit”, “Night train” Үлгэр жишээ найрал хөгжим, Бүх цэргийн дуу бүжгийн чуулга, “Prophets”, “L-guards”, “Greenwood”, “Green mask” хамтлагийн бөмбөрчид, жааз бөмбөрчин Ч.Сүхбаатар нар оролцох ажээ. Түүнчлэн урилгаар реппер Gee, “Люмино” хамтлаг болон дуучин Quiza нар оролцож, хип хоп хэмнэлийг бөмбөрийн нүргээнтэй хэрхэн хослуулахыг сонирхуулах гэнэ. “Нүргээн”-ийг мэдрэх энэ үдшийн тасалбар нь 7500 төгрөг гэнэ шүү.
М.Урин