“НАСА” сансар судлалын агентлагийн Ангараг гариг руу илгээсэн төхөрөмж гараг эрхэс судлалын эрдэмтдийг суудлаас нь үсрэн босохоор сайхан ололтыг авчирчээ. Төхөөрөмж нь 90 сарын турш марсын гадаргуугаар хэрэн тэнүүчлэхдээ усны нэгдэлтэй кальцийн сульфат нь Ангараг гариг дээр байхыг олж нээжээ.
“Энэ нь хагарсан хад чулууны завсраар буюу газар доогуур ангархайгаар ус урсаж байсныг гэрчилнэ. Өөрөөр хэлбэл тэнд амьд амьтан орших нөхцөл байж болзошгүй тул илүү нэхэн судлах үүд хаалга нээгдлээ” хэмээн Корнел их сургуулийн гараг эрхэс судлалын эрдэмтэн Стив Скуйрес хэлсэн байна. Ийнхүү Ангараг гаригаас усны найрлагат элемент олдсон нь анхны тохиолдол биш бөгөөд хамгийн үндэслэлтэй ололт энэ ажээ. 2004 онд Ангараг гариг руу хөөрсөн хөлөг буцан ирэхдээ анх газар доорх баялаг буйг тогтоож байжээ.
У.Болор