
Долоо хоногийн өмнө Т.С.Элиотын шагналд нэр дэвшсэн Английн яруу найрагч эмэгтэй Алис Освальд яг ийм шалтгаанаар мөн нэрээ татсан билээ. Ийнхүү оюуны бүтээлийг үнэлэх, урамшуулах мөнгө нь хүртэл хувийн компанийн халааснаас гарч эхэлж байгаа нь капитализмын төгсгөл ирж байгаа хэрэг хэмээн тэд үзэж байгаа юм. Дээрх шагналыг Британийн “Яруу найргийн номын нийгэмлэг”-ээс олгодог. Урлаг, утга зохиолын салбарт олгодог үүнээс өөр олон шагналын санхүүжилт хувийн хэвшлээс гарах болсон нь зохиолч, уран бүтээлчдийн дунд багагүй маргаан дэгдээж байна. Т.С.Элиотын шагналын эзэн 15 мянган паундыг гардан авдаг бөгөөд нэр дэвшигч тус бүр 1000 паундаар шагнуулдаг уламжлалтай ажээ. Тэд 10 яруу найрагчийг нэр дэвшүүлснээс хоёр нь ийнхүү татгалзлаа. Ирэх оны нэгдүгээр сарын 12-нд шагналын эзнийг зарлана.