FIFA Club World Cup буюу Клубуудын ДАШТ өчигдөр Японд эхэллээ. Энэхүү тэмцээн хасагдах системээр болдог бөгөөд багууд чансаанаасаа шалтгаалж тэмцээнээ янз бүрийн шатнаас эхлүүлдэг. Жишээ нь: тэмцээнийг зохион байгуулагч орны төлөөлөл Японы “Кашива Реисол” өчигдөр чансаагаараа хамгийн сул буюу Далайн орнуудын аварга Шинэ Зеландын “Оклэнд Сити”-тэй 1/8 шигшээ буюу тэгшитгэлийн тоглолтод хүч үзэв. Энэ хоёрын хэн ялсан нь шөвгийн наймд шалгарсан юм. Гэхдээ бас энэ шатанд яг найман баг байхгүй. Тэгшитгэлийн тоглолтын дараа үлдсэн зургаан багийн өндөр чансаатай Европ, Өмнөд Америкийн баг энэ шатанд гоц мөргөж, шууд хагас шигшээгээс өрсөлддөг дүрэмтэй.
Энэ жилийн ДАШТ-д дээр дурдсан хоёр багаас гадна Европын “Аваргуудын лиг”-ийн аварга Испанийн “Барселона”, Өмнөд Америкийн “Либертадоресийн цом”-ын эзэн, Бразилийн “Сантос”, тив бүрийнхээ клубуудын тэмцээнд түрүүлсэн Мексикийн “Монтеррей”, Тунисын “Эсперанс”, Катарын “Аль-Садд” тоглох юм.
“Өдрийн шуудан”