Хэлэлцүүлгийн үеэр их, дээд сургуулийн багш нарын чадавхийг дээшлүүлэх, сургалт, судалгааны лабораториудыг шинэчлэх нь чухал байгааг БСШУЯ-ны ажилтнууд хэлж байлаа. Гишүүн Д.Оюунхорол гадаадаас авч байгаа зээл, тусламжийн чанар, зарцуулалтад хяналт сайн тавьж байх ёстойг анхаарууллаа. Өмнө нь зөвхөн төрийн өмч давамгайлсан их, дээд сургуульд зээл хэрэгжүүлдэг байсан. Хувийн өмчийн сургуулиуд хөгжөөд 20 жил болж байхад төрөөс тусламж, дэмжлэг үзүүлдэггүй. Төрийн өмчийн их, дээд сургуулийн оюутнууд сайн номын сантай, техник, төхөөрөмж, лабораторитой болох хүсэлтэй явдгаа илэрхийлдэг. Оюутны хотхон төсөл долоон тэрбум төгрөгөөр хэрэгжиж байгаа. Үүний явц ямар байгаа талаар мэдээлэл хэрэгтэй. Багш нарыг эрдэмжүүлэх асуудал ч тулгамдаад байгааг Д.Оюунхорол гишүүн хэллээ.
Сангийн яамны ажилтны тайлбарласнаар зээлийн хөрөнгийг хуваарилахдаа төрийн, хувийн сургуулиудыг ялгаварладаггүй аж. БСШУЯ-ны ажилтан оюутны хотхоны явцын талаар ондоо багтаж мэдээлэл өгнө гэдгийг хэлж байв. Асуулт, хариулт үргэлжилж байна.