Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардаж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардаж байна

МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах Б.Тулгыг суллахыг шаардан хууль хяналтын байгууллагынхны гадна жагсч байсан жагсагчид өнөөдөр бууриа сэлгэжээ. Тэд Төрийн ордны баруун, зүүн хаалга дээр жагсч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаасаа огцрох ёстой хэмээн хашгирч буй юм. Үүнээс болж, Төрийн ордны хамгаалалтыг чангатган, нэг хаалган дээр бараг 10 шахам хамгаалагч зогсож, жагсагчдын үйл явцыг баримтжуулан камерт бичиж авч байна.

Г.Дарь  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж