М.Сафин Төрийн Думын гишүүн болов

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

М.Сафин Төрийн Думын гишүүн болов

Цагтаа дэлхийн чансааг тэргүүлж
явсан, ОХУ-ын теннисчин Марат Сафин теннисчний замналаа бүрмөсөн дуусгаж,
улстөрчийн карьераа эхлүүлжээ. Тодруулбал, тэрбээр ОХУ-ын Төрийн Думын сонгуульд
өрсөлдөж, парламентын гишүүнээр сонгогдсон байна. “Их дуулга”-ын хоёр цомын
эзэн тэрбээр Ерөнхий сайд Владимир Путины толгойлдог “Нэгдсэн Орос” намыг
төлөөлөн, Нижный Новгород хотоос нэр дэвшиж, ялалт байгуулжээ.

Талбайн теннисний спорттой 10 гаруй
жил амьдралаа холбосон тэрбээр 2009 онд зодог тайлсан юм. Шинэ карьеарынхаа
талаар Сафин “Ирэх таван жилийн хугацааг би хослол өмсч, оффист сууж өнгөрүүлэх
боллоо. Сайн ч, муу ч үе аль аль нь гарах байх. Гэхдээ өмнө нь теннисний
талбайд тэмцдэг байсан шигээ тэмцэх болно. Жаахан ярвигтай л байх” хэмээн
ярьжээ.

Талбайн теннистэй холбоотой өөр
нэгэн мэдээлэл хүргэхэд, Британийн номер нэг теннисчин Энди Муррейн ээж Жюди
Муррей
“Fed Cup” тэмцээнд
оролцох Британийн багийг ахлах болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж