Орон нутагт осол гарч хүний амь энджээ

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Орон нутагт осол гарч хүний амь энджээ

Улаанбаатар-Дарханы замд /Төв аймгийн
Жаргалант сумын нутагт/ 39-75 ОРХ улсын дугаартай “Соната”-5, 93-29 ӨВА
улсын дугаартай “Мицубиши” загварын суудлын автомашинууд өчигдөр 14.00
цагийн үед  мөргөлдөж зам тээврийн ноцтой осол болжээ. Ослын улмаас
25-30 орчим насны нэр, хаяг тодорхойгүй хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй, нэг
нярай хүүхэд хавчуулагдаж нас барсан байна. Төв  аймгийн цагдаагийн
хэлтсээс ОБЕГ-т  дээрх иргэдийг гаргаж авч чадахгүй байна гэх дуудлага
ирүүлжээ. Дуудлагын дагуу Шуурхай бүлэг 105-ын тасаг  ослын газарт
ажиллахаар явсан байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж