Б.Гүндаваа тэмцээнийг хошуучилж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Б.Гүндаваа тэмцээнийг хошуучилж байна

Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Монгол туургатан 2011” өндөр чансаатай шатарчдын олон улсын тэмцээн ГХЯ-ны “Номин” танхимд үргэлжилж байна. 21 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд манай улсаас гадна ОХУ, Казакстан, Туркийн шилдэг 10 шатарчин тойргийн журмаар өрсөлдөж байгаа юм. Нийт 25 мянган ам.долларын шагналын сантай тэмцээний гуравдугаар өргийн тоглолт өчигдөр болсон бөгөөд улсын хошой аварга, ОУХМ Б.Гүндаваа Оросын их мастер Антон Шомоевийг хожсон бол бусад тоглолт тэнцээгээр өндөрлөв. Гурван өргийн дараах байдлаар ОУХМ Б.Гүндаваа 2,5 оноотой тэмцээнийг тэргүүлж байгаа бол Туркийн их мастер Киванч Хакнедароглу, ОУМ Ц.Батчулуун нар 2,0 оноотой удаалж явна.

Эх сурвалж: “Өдрийн шуудан”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж