Австрийн хөгжмийн зохиолч Иохан Штраусын “Сарьсан багваахай” опереттаг маргааш Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тоглох гэж байна. Австри улсын Вена хотноо 1874 онд тоглож байсан энэхүү дуурь нь дэлхийн хамгийн шилдэг хошин дуурийн нэг ажээ. Энэхүү дэлхийн шилдэг хошин дуурийг Монголын тайзнаа анх 2009 оны зургадугаар сарын 19-ны өдөр тоглож байв. Энэ удаагийн “Сарьсан багваахай” дуурьд Габриел Айзенштайн Ч.Түмэндэмбэрэл, Розалинда /Айзенштайны эхнэр/ -С.Мөнгөнцэцэг, Франк /шоронгийн дарга /-Э.Бумхүү, Орловский /ханхүү/-Р.Доржхорлоо, Альфред /Орловскийн дууны багш/-Б.Гомбо-Очир, Фальк /шонхор/ нотариат -А.Сайнбаяр, Блинд, /гацаа/ өмгөөлөгч –М.Даваадорж, Адель /Розалиндагийн зарц/- Н.Туяа, Ида /Аделийн эгч/ -Б.Урангоо, Фрош /мэлхий/ шүүхийн албат -Ч.Чинзориг, Иван /ханхүүгийн зарц/ -О.Батбаатар нар тус тус тоглох юм.
М.Дөл