С.Наран “Сайхан”-аа танилцуулна

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

С.Наран “Сайхан”-аа танилцуулна

Дуучин С.Наран өнөөдөр шинэ цомгийн баяраа хийх гэж байна. Түүний бие даасан 12 дахь шинэ цомог худалдаанд гарахад бэлэн болжээ. Тэрбээр өнөөдөр “River Sounds” клубт 19.00 цагт “Сайхан” шинэ цомгийг танилцуулах, тоглолтыг хийх юм. Шинэ цомгийн баярын такс нь 30.000 төгрөг бөгөөд “Сайхан” цомог, ундаа дагалдах гэнэ. Мөн энэ үеэр ирсэн зочдод шинэ клипээ сонирхуулах юм байна. Мөн реппер Gee-тэй хамтран хийсэн уран бүтээлээ сонирхуулах ажээ.

Түүний “Сайхан” хэмээх шинэ цомогт “Алунгоо эжий”, “Монголоороо омогшицгооё”, “Нутгаа дуулахуй” зэрэг 11 дуу багтсан байна. Энэ удаагийн С.Нарангийн шинэ цомог үндэсний хэв шинжийг агуулсан гэдгээрээ онцлог ажээ.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж