Их сургуулийн ойролцоо цагдааг бууджээ

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Их сургуулийн ойролцоо цагдааг бууджээ

АНУ-ын Виржиния мужийн Политехникийн их сургуулийн хотхонд пүрэв гаригт буудалцаан болж, хоёр хүн амь үрэгдсэн гэж Ассосиэйтед Пресс мэдээллээ.

Агентлагийн мэдээлснээр, цагдаа их сургуулийн байрны гадаа бичиг баримт шалгахаар нэгэн машин зогсоосон байна. Харин машины жолооч цагдаа руу гэнэт гар буугаар буудаад, машины зогсоолын зүг зугтаажээ. Буудуулсан цагдаа тэр дороо нас барсан. Оюутны хотхоны багш оюутнуудыг гадагш гарахгүй байх, хаалгаа түгжихийг цагдаа нар сэрэмжлүүлсэн юм.

Хэсэг хугацааны дараа машины зогсоол хавиас нэгэн эрэгтэйн цогцос олдсон бөгөөд хажууд нь гар буу байсан аж. Цагдаагийнхан энэ эрэгтэй цагдааг буудаад, дараа нь өөрийгөө буудсан байх гэж таамаглаж байна. Оюутны хотхоныг цагдаа нар хамгаалалтдаа аваад байна.

Их сургуулийн энэ хотхонд 2007 оны дөрөвдүгээр сард Өмнөд Солонгос оюутан хүмүүс рүү буудаж, 33 хүн нас барж байжээ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж