Ардчилсан нам бүтэн жил орон даяар “Монгол хүн 2020” хэлэлцүүлгээ хийж, иргэдийн санал бодлыг сонссон. Ардчилсан хувьсгалын ойн баяр тохиож буй энэ өдрүүдэд хэд хэдэн томоохон арга хэмжээ зохион байгуулж байгаагаас гадна Улаанбаатар хотноо өргөн бүрэлдэхүүнтэй “Монгол хүн 2020” хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Уг хэлэлцүүлэг болон шоу тоглолт өнөөдөр Яармагийн спортын ордонд болох аж. Уг арга хэмжээнд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар үг хэлэхээс гадна УИХ-ын гишүүд, АН-аас сонгодсон НИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга, ҮЗХ-ны гишүүд оролцох юм байна.
Дараа нь СТА дуучин Хишигбаяр, Дэлгэрмаа, Төрмандах, Өнөдэлгэр, BX, поп дива Алтанцэцэг, дуучин Болд, DJ Zoloo болон Харанга, Sweetymotion, Motive, Extacy, Татар, Люмино, Нюанс, Overtura, Лемонс зэрэг хамтлаг дуучид, морин хуурын чуулга оролцсон томоохон хэмжээний шоу тоглолт болох аж. Энэхүү арга хэмжээ үнэгүй болох тул хүн бүр очиж сонирхох боломжтой юм байна.
Б.ГАЛ