Б.Тулгыг “өмөөрсөн” жагсагчдыг байцаасан уу?

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Б.Тулгыг “өмөөрсөн” жагсагчдыг байцаасан уу?

МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах Б.Тулгыг саатуулсныг МАХН-ын гишүүд дэмжигчид эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулсан. Тэд УМБГ, нийслэлийн Прокурорын газар, Хууль зүй дотоод хэргийн яамны гадаа жагссан юм. Тэдний энэхүү үйлдлийг  “мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан” гэж  Прокурорын  байгууллага үзэж байгаа.

Жагсаалыг зохион байгуулж буй  "Шударга ёс хууль зүйн эвсэл"-ийн гишүүн Д.Мөнх-Эрдэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас дуудаж байцаасан тухай эх сурвалж мэдээллээ.  Энэхүү мэдээлэлд цагдаагийн байгууллагынхан “Тэднийг жагсаал  цуглаан зохион байгуулсан гэж  саатуулаагүй. Д.Мөнх-Эрдэнийг өөр хэрэгт холбогдуулан  байцааж байгаа” гэх тайлбар өглөө.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж